810 хүүхэд уран хөдөлгөөнт гимнастикийн төрлөөр ур чадвар сорьж байна

2018-04-19 Амрах агшин

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1970 оноос хойш тасралтгүй 48 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой тэмцээн юм.

Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэнболовсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирлээ.

Жилээсжилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тооөсөн нэмэгдэж байна.

Нийслэлийн Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба 2018 оны 04 дүгээр сарын 16-ны дотор явагдсан анхан шатны тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 115 цэцэрлэгийн 2897 хүүхэд, багачууд оролцож, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 27 цэцэрлэгийн 810 хүүхэд, багачууд ур чадвар, авъяасаа сорин өрсөлдөж байна.

Шигшээтэмцээний нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболднар оролцоно.

Уламжлалт ёсоороо тэмцээнд оролцож Тэргүүн байр эзэлсэн цэцэрлэгийг Цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2, 3-р байр эзэлсэн цэцэрлэгийг мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, оролцсон бүх цэцэрлэгийн хүүхэд багачуудад өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

Мөн оролцсон цэцэрлэгүүдээс“Ур чадвар”, “Уран зохиомж”, “Шинэлэг санаа”, “Шилдэг хөгжим”, “Үзэгчдийн таашаал”, “Шилдэг хэмнэл”, “Шилдэг хөгжөөн дэмжигч”, “Шилдэг зохион байгуулалт”гэсэн 8 номинацад шалгаруулж шагнал гардуулна гэжНийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Цэцэрлэгүүдийн үзүүлсэн амжилтаас дурдвал:

2010 онд:
I байр: БГД-ийн 157-р цэцэрлэг,
II байр: БГД-ийн Төмөр замын 5-р цэцэрлэг,
III байр: БГД-ийн 164-р цэцэрлэг

2011 онд:
I байр: БГД-ийн 157 -р цэцэрлэг
II байр: Төмөр замын “Ирээдүй” 5-р цэцэрлэг
III байр: БЗД-ийн 59-р цэцэрлэг

2012 онд:
I байр: Төмөр замын 5-р цэцэрлэг,
II байр: БГД-ийн 157-р цэцэрлэг,
III байр: СХД-ийн 113-р цэцэрлэг

2013 онд:
I байр: СХД-ийн 113-р цэцэрлэг,
II байр: БГД-ийн 157-р цэцэрлэг,
III байр: БГД-ийн 94-р, 97-р цэцэрлэг

2014 онд:
I байр: Төмөр замын 5-р цэцэрлэг,
II байр: БГД-ийн 94-р цэцэрлэг,
II байр: БГД-ийн 157-р цэцэрлэг,
III байр: СХД-ийн 113-р цэцэрлэг

2015 онд:
I байр: Төмөр замын Ирээдүй 5-р цэцэрлэг,
II байр: БГД-ийн 157-р цэцэрлэг,
III байр: БГД-ийн 94-р цэцэрлэг
IV байр:СХД-ийн 113-рцэцэрлэг

2016 онд:
I байр: Төмөр замын 5-р цэцэрлэг,
II байр: БГД-ийн 85-р цэцэрлэг,
III байр: БГД-ийн 157-р цэцэрлэг
IV байр: БГД-ийн 94-р цэцэрлэг
IV байр: СХД-ийн 113-р цэцэрлэг

2017 онд:
I байр: БГД-ийн 94-р цэцэрлэг
II байр: БГД-ийн 157-р цэцэрлэг
III байр: Төмөр замын 185-р цэцэрлэг
IV байр: СХД-ийн 113-р цэцэрлэгүүд тус тус шалгарчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.