Найман төрөлд 493 тамирчин өрсөлдөнө

2018-04-19 Амрах агшин

Монгол-БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны 70 жилийн түүхэн ойн хүрээнд “Нэг бүс-Нэг зам” төслөөр “Гранд Чайна Спортс” компанийн нэрэмжит хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх тавдугаар сарын 29-31-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.

Энэ наадамтай холбоотой зарим мэдээллийг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, “Гранд Чайна Спорт” компани, Монголын паралимпийн хорооны удирдлагууд өнөөдөр өглөө.  Анхдугаар наадам спортын найман төрөлд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөх юм байна. Харин наадмыг зохион байгуулснаар 2024 оны паралимп, 2025 оны дифлимпийн наадам, 2023 онд болох тусгай олимпийн зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг бэлтгэхэд чиглэж байгаа аж.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.