Бодибилдингийн УАШТ-д оролцох баг, тамирчдад зөвлөмж өгчээ

2018-04-16 Амрах агшин

Бүх спортын тулгуур гэж үздэг бодибилдингийн спортын УАШТ энэ дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо эхэлнэ. Тэмцээнийг зохион байгуулагч Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбоо оролцох тамирчны хувийн бэлтгэл, бусад шаардлагыг бүрэн хангасан байдлыг магадлан мандат олгох юм байна. УАШТ-д оролцох хүсэлтэй клуб, тамирчдийн мэдүүлэгийг өнөөдөр авч дуусгах аж.

Зохион байгуулагчид УАШТ-д оролцох тамирчдад бодибилдинг, фитнессийн спортын нэр хүндийг өндөрт өргөж, өрсөлдөгч тамирчид болон бусад хүмүүст хүндэтгэлтэй хувийн сахилга батыг чанд сахиж ёс зүйтэй оролцох ёстой гэсэн зөвлөмжийг хүргүүлжээ.

Мөн тэмцээний үеэр шүүгч, тайзны шүүгч болон тайзны арын шүүгчдийн шаардлагыг үл биелүүлж, тайзан дээр хоцорч гарч ирвэл тэмцээнээс хасах, Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцэх, тайзны соёл эвдэж, сахилга батын зөрчил гаргасан тамирчны багаас оноо хасах гэх мэт сахилгын сануулгын тухай мэдээллийг танилцуулсан байна.
Энэ удаагийн УАШТ-д хүүхдийн төрөл шинээр нэмэгдсэн бөгөөд хүүхдүүд анх удаа биеийн хөгжлийн зөв зохицол, чөлөөт үзүүлбэрийг тэмцээний тайзан дээр үзүүлэх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.