Тайландын Чанмай хотод шатрын өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. Өчигдөр манай зургаан настай М.Ялгуун өөрийн өрсөлдсөн насны ангилалдаа хоёр алтан медаль хүртжээ. М.Ялгуун рапид болон  стандарт төрөлд алтан медаль хүртэж, Тайландын тэнгэрт төрийн дуулалаа хоёронтоо эгшиглүүлэв. Мөн блиц төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.