“Монголын мистер 2018”-д хүүхдийн ангилал нэмэгджээ

2018-04-9 Амрах агшин

Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах “Монголын мистер 2018” тэмцээн энэ сарын 22-ны өдөр “CORPORATE CONVENTION” төвд болно. Тэмцээн 09.00 цагаас эхлэн бүтэн 12 цагийн турш үргэлжлэх энэ жилийн улсын аваргын тэмцээн бодибилдинг (60, 65, 70, -75, +75кг), ахмад (40-өөс дээш нас, -75, +75кг), залуучууд (21 нас хүртэлх, жингийн ангилалгүй), классик бодибилдинг (171 см /+2/, 175 см /+4 кг/), мөн фитнесс мистер, менсфизик (174см-ээс дээш, 174см-ээс доош), атлетик фитнесс, боди фитнесс мисс, бикини (163см-ээс дээш, 163см-ээс доош), мисс фитнесс, хүүхдийн фитнесс охидын (7 хүртэлх, 8-9, 10-11, 12-13, 14-15нас), хөвгүүдийн (8-10 , 10-12, 13-15 нас) гэсэн ангиллуудаар явагдах юм.

Түүнчлэн энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохиогдохоор бэлтгэл ажил нь хэдийнэ эхэлсэн аж. Энэхүү Улсын аварга шалгаруулах дээрх тэмцээн нь Ази тивийн аварга шалгаруулалтаас ердөө 7-хон хоногийн өмнө болох гэж буйгаараа онцлог аж.

Нөгөөтэйгүүр, анх удаа хүүхдийн фитнесс ангилал нэмэгдэн орсон нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. 

Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээний эхний зургаан байрын амжилт үзүүлсэн тамирчид л Тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах тул “Монголын мистер 2018” нь тамирчдын хувьд өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй, өндөр хариуцлага бүхий шат болж байна. Тэмцээнийг “Хорхон фарам” компани ивээн тэтгэж буй агаад тэмцээний үеэр тус компанийн болон Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гишүүн клубүүд, уураг витамин борлуулагч компаниудын үзэсгэлэн худалдаа явагдах гэнэ. Тэгэхээр хүний биед нэн чухал уураг, витаминуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос авах бүрэн боломжтой болж байна. Нөгөөтэйгүүр ивээн тэтгэгч Хорхон фарам компани нь өөрийн SUPER GUT хэмээн шилдэг бүтээгдэхүүнийхээ сурталчилгааны нүүр царай болох тамирчинг улсын аварга шалгаруулах эл тэмцээнээс сонгон авч, хамтран ажиллах гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь энэ спортын хөгжлийн явц дахь анхны тохиолдол болж буй юм.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.