“Буйр нуур – Халхын голын аяллын хөтөч” хэвлэгдлээ

2018-03-7 Амрах агшин

“Дорнод нутгийн аяллын 1000 бүтээгдэхүүн” -ий нэг болох “Буйр нуур – Халхын голын аяллын хөтөч” өврийн номны 2018 оны хувилбарыг  шинэчилж дуусчээ.

Энэ оны аяллын хөтөч өврийн номонд аяллын замд таарах цэгүүдийн байршил, зай км болон машинаа шатахуунаар хаана цэнэглэж болох, зам зуур хаана холбоо барьж болох, ямар байгууллагуудаар үйлчлүүлэх гэх мэт мэдээллийг харьцангуй ихээр агуулсан юм.

Түүнчлэн үзмэрүүдийн танилцуулгыг  бичиж эмхэтгэжээ.

Одоо тус аяллын маршрутад хамрагдаж, дотоод, гадаадын жуулчдад үйлчлэх компаниудын мэдээлэл танилцуулгыг авч байгаа аж.

Эхний захиалгыг “ИТГЭЛТ ИВЭЭЛ” эмнэлэг өгч буй бөгөөд тус компани нь Чойбалсан хотоор дамжин Буйр нуур, Халхын гол руу аялах аялагч, амрагчдад үйлчлэх цагаан гүүний сүүний сувиллын газрын мэдээлэл танилцуулгаа байршуулахаар болов.

 

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.