Хөдөлмөрийн баатар МУГТ Д.Дагвадорж тэшүүрчин Б.Сумъяаг Японд сургана

2018-03-1 Амрах агшин

Хөдөлмөрийн баатар МУГТ Д.Дагвадорж өөрийн цахим хуудасаараа дамжуулж, Японы  тамирын их сургуульд Б.Сумъяаг суралцуулахаар болсныг мэдээллээ.

Монгол Улсын түүхэнд нэрээ мөнхөлсөн 17 настай тэшүүрчин Б.Сумъяа Норвеги улсын Лиллехаммер хотод зохион байгуулагдсан залуучуудын өвлийн II олимпийн наадмаас  алтан медаль хүртсэн нь саяхан билээ. Гэвч тэрбээр санхүүгийн асуудлаас болж, олимпийн эрх олгох тэмцээнд оролцож чадаагүй талаар аав нь хэвлэлд мэдээлсэн. Тэгвэл өчигдөр  /2018.02.28/ Хөдөлмөрийн баатар МУГТ Д.Дагвадорж өөрийн цахим хуудасаараа дамжуулж, Японы  тамирын их сургуульд Б.Сумъяаг суралцуулахаар болсноо дуулгалаа.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.