“Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг энэ удаагийнхаа зочноор урьж, ярилцсан юм.
-Та сайхан хаваржиж, сайхан шинэлэв?
-Сайхан өвөлжлөө. Энэ жил их сайхан өвөл болж урин хавартай золголоо шүү дээ. Сайхан шинэлэв үү гэснээс сүүлийн үед сонин юм ойлгоод байдаг болчихлоо.
-Юу тэр вэ…?
-Гайхаад зарим юмныхаа учрыг олохгүй байдаг болсон. Сүүлийн жилүүдэд за ялангуяа дөрвөн улирлын цаг тоолол худлаа юм байна гэдгийг ойлгож авлаа. Бидний шинэлж байгаа мөчлөг их сонин. Ойлгохоор их эвгүй юм болоод байна гэх юм уу. Шинэлэхдээ итгэл үнэмшилгүй. Биш юм байна гэсэн ойлголттой явна.
-Гэхдээ та цагаан сарынхаа баярыг хийсэн байлгүй дээ?
-Олны дүйвээнд цагаан сараа хийлгүй яах вэ. Гэхдээ саяын сар шинийн баяраар отор гэх юм уу, хаваржаанд гарч нүүдэл хийсээр байгаад таарлаа.
-Зарим аймгийн нутгаар цас ихтэй, зудын байдалтай байгаа гэж дуулдаж байна. Танай нутгаар цас, зуд ямаршуу байх юм. Малчдын санааг чилээдэг асуудлын нэг зуд шүү дээ. Хэдийгээр цас ханзарч хаврын тэргүүн сар гарсан ч бас хэцүү үе бий шүү, тийм ээ. Мал төллөж эхэлсэн үү?
-Манай сумын нутаг их цастай байна. Гэхдээ өнгөрсөн жилийн гарц сайн байсан болохоор өвөл сайхан болж малын хоол голдоо хомс байна. Малын хоол хомс байхаар жилбэ дулимагхан. Ихэр олонтой, тэжээл их орох шаардлагатай нэг иймэрхүү байдалтай байгаа. Гэвч отор хийх айлууд олон байна. Миний хувьд хаврын сар болоогүй гэж бодож байна. Гэхдээ, яах уу малын хоолоо дагаад оторлосон.
-Ихэр олонтой байна гэдэг амны билгээр өсөх малын шинж гэдэг биш билүү?
-Уг нь сайхан. Нэг талаасаа жилбэ тааруу байвал хуучны хүмүүс дургүй ярьдаг байсан юм. Жилбэ сайхан бол сайнаар ярьдаг л даа. Гэхдээ айхавтар сандаргаад байгаа юм алга. Сайхан л нутаглаж байна.
-Малчны хотод их ажил ундарч байхад нийслэлийг зорих болсон шалтгаан юу байв. Энэ сарын 7-нд Ноён уулын лицензтэй холбоотой шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд товлогдсон байсан. Энэ ажлаар хотод ирэв үү?
-Нэг эвтэйхэн гэдэг юм уу. Ноён уулын нэхэмжлэлтэй шүүхээр явж байгаа асуудалд анхаарал хандуулдаг хүн олон болж. Бидний зүгээс олон шүүх хуралд нэхэмжлэл үүсгээд явж байгаа учраас энэ удаад Ноён уулын шүүх хурлаас чөлөөлөгдсөн. Манайхаас итгэмжлэгдсэн хүн оролцож байгаа.
Чимээтэй явна гэхээр урд өмнөх явдлууд үгүйлэгдээд байдаг юм уу. Тэгэхээр тийм биш ээ. Хүмүүсийн ойлгож байгаа шиг нам, гүм болсон юм байхгүй. Тийм боломж ч алга. Энэ цаг үед тайван суух арга алга. Хуучны хүмүүсийн яриа хөөрөөнд их дурдагддаг цэвүүн цаг гэж байдаг даа. Яг үнэндээ цэвүүн цаг болчихож гэвэл буруудах юм алга. Бидний үед монголын хувь тавилан юу болов, яах вэ гэдэг асуудал байнга эргэлдэж байна. Тэгэхээр яах аргагүй тайван бус цаг. Улс орон маань юу болчихов. Нэг л итгэл үнэмшилгүй. Хойч үеэ юун дээр үлдээх вэ гэж санаа нь зовних хүн олон байна.
-Өөр олон асуудлаар шүүхэд хандсан гэлээ. Сонирхол татаад болдоггүй ээ. Уг нь таныг нутагтаа малаа маллаад чимээ аниргүйхэн амьдрах болсон гэж зарим хүмүүс ойлгож байгаа. Гэтэл таны ярианаас үзэхэд үйл хэргээ үргэлжлүүлээд л явж байгаа бололтой юм?
-Хүмүүс бас иймэрхүү яриа цухуйлгаж байна шүү. Чимээтэй явна гэхээр урд өмнөх явдлууд үгүйлэгдээд байдаг юм уу. Тэгэхээр тийм биш ээ. Хүмүүсийн ойлгож байгаа шиг нам, гүм болсон юм байхгүй. Тийм боломж ч алга. Энэ цаг үед тайван суух арга алга. Хуучны хүмүүсийн яриа хөөрөөнд их дурдагддаг цэвүүн цаг гэж байдаг даа. Яг үнэндээ цэвүүн цаг болчихож гэвэл буруудах юм алга. Бидний үед монголын хувь тавилан юу болов, яах вэ гэдэг асуудал байнга эргэлдэж байна. Тэгэхээр яах аргагүй тайван бус цаг. Улс орон маань юу болчихов. Нэг л итгэл үнэмшилгүй. Хойч үеэ юун дээр үлдээх вэ гэж санаа нь зовних хүн олон байна. “Өө, яасан юм бэ. Зүгээр сайхан л амьдарч байна” гэж хэлэх зүрх зоригтой хүн байхгүй юм шиг ээ. Бодит байдал ийм л байна. Хүнд байна шүү дээ. Тэгэхээр яаж тайван суух билээ. Мань мэт шиг нийтийн эрх ашгийг төлөөлж идэвхитэйхэн явж байсан хүмүүс яах ёстой вэ гэдэг төвлөрч ажиллаж ёстой байх. Бидний гол зорилго эвлэлдэж нэгдэж юунд анхаарлаа хандуулж ажиллах гэдэг нь чухал. Ингэхдээ гол, гол чиглэлээ тогтоож төрийн байгууллага албан тушаалтнуудыг үйлдэх үү, эс үйлдэх үү гэдгээр нийтийн эрх ашиг хохирч байгаа тэр дунд байгаль орчинд хохирол учруулж, бас буруу юм хийснээс болж болохгүй үр дагавар авчирч байгаа үйлдлүүдээр хариуцагчаар татаж нэлээн хэдэн нэхэмжлэл шүүхэд өгсөн байгаа. Үүний нэг нь Ноён уул. Нэг нь шүү. Тэгэхээр олон чиглэлд хуваарь хийж миний хувьд Байгаль орчны яам, Ашигт малтмалын газарт захиргааны, иргэний нэхэмжлэл үүсгэсэн хэд, хэдэн юман дээр ажиллаж байна. Энэ талаарх мэдээлэл одоохондоо олны сонорт хүрч чадаагүй байгаа. Гэхдээ заавал сүржигнэж хүргэх нь чухал биш, үнэн мөнийг мэдүүлэх нь чухал. Гэтэл шүүхээр хоёр жил яваад асуудал шийдэгдэхгүй юм байна. Тэгэхээр шүүхийн асуудлаас болж сард нэг юм уу, хоёр удаа 500 км-ын цаанаас заавал орж ирж байна шүү дээ. Зардал чирэгдэл багатайг нь бодоод шууданд суугаад ирэх юм даа. Маш их чирэгдэлтэй явж байгаа юм бий, бий. Яриад байвал.
-Бидний гол зорилго эвлэлдэн нэгдэх гэлээ, түрүүн та. Өнгөрсөн жил байх шүү. “Эвлэн мандуулах хүч” гээд их л сүртэй хөдөлгөөн байгуулагдаж, төрийн бус байгууллагууд тун ч сүржин зар түгээж байсан санагдах юм. Энэ хөдөлгөөн юу болсон бэ. Үйл ажиллагаа нь хэвийн байна уу, эсвэл тарж, бутарсан уу?
-Бодит байдал ийм байна. “Эвлэн мандуулах хүч” гаагүй сайхан нэлээн хэдэн хөдөлгөөн нэгдэж сүр дуулиантай байж байлаа. Сонгуулийн үеэр айхавтар идэвхтэй байснаа хүмүүсийн маань үйл ажиллагаа саарсан. Сонин юм их болох юмаа.
-Тэгэхээр энэ хөдөлгөөн тарсан гэсэн үг үү. Эсвэл зарим нөхдүүд нүүр бууруулж гарсан хэрэг үү. Хэрэв нүүр бууруулсан бол аль нэг нам, эвслийн гар хөлийн үзүүрээр хөдөлж байсан юм биш үү?
-Үгүй ээ, одоо мэдэхгүй юм. Бидний хувьд хэн нэгний гар хөлөөр явсан юм алга. Уг нь их сайхан нэгдээд л явсан. Эрхэм зорилгоо тодорхойлж, улс орноо сайхан болгохын тулд хүчин чармайж ажиллана гээд зүтгэж байтал хүч саарсан. Сонгуулийн үеэр сүрхий байснаа дараагаар нь хүч суларсан, суларсан. Гэхдээ тунаж үлдсэн тууштай шийдвэртэй хүмүүс бий, бий. Үлдсэн хүмүүс нь цаашдаа үйл хэрэгтээ үнэнч явна даа.
-Миний санаж байгаагаар 10 гаруй хөдөлгөөн нэгдсэн байсан байх. Одоо хэдэн хөдөлгөөний төлөөлөл үлдсэн юм бэ?
-11 хөдөлгөөн нэгдсэн байсан. Сонгуулийн дараагаас явсаар байгаа одоогоор зургаан хөдөлгөөн л үлдсэн.
-Тал нь нүүр бууруулж…?
-Тал нь л үлдсэн дээ. Бодит байдал ямар байгаагаа л хэллээ. Нуугаад яах вэ. Үнэн юм чинь. “Хүний хуучин дээлийн шинэ” гэдэг үг бий. Үүн шиг сорилт энэ байх. “Онги гол” хөдөлгөөн гээд 17 жилийн өмнө байгуулагдаж байсан хүмүүс тунаж үлдсэн байна.
-Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн ч гэж байгуулагдаж байсан байх шүү?
-Тийм, тийм. Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн байгуулагдаж нэлээн эрчимтэй явж байлаа. Хоёр хуулийг боловсруулж, батлуулж байсан бол тэр нөхдүүдийн ихэнх нь ухарчихлаа. Эв, эеэ олох нь муу болчихлоо. Дотоод юмаа цэгцэлж чадахгүй сорилтуудыг даахгүй болсон гэх юм уу. Өөрөөр хэлбэл, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн нэрээр явах чадамжгүй болсон.
-Дараа нь “Гал үндэстэн”. Бас л сүртэй гарч ирсэн дээ, уг нь?
-Нэлээн олуулаа нэгдсэн. Нэлээн дайчин явж байтал сүүлийн цохилтыг даасангүй. Бас л дотроо эв нэгдэл, эмх цэгцгүй болсон. Дахиад “Гал үндэстэн” нэрээр явах боломжгүй болсон. “Эвлэн мандуулах хүч” гэж дурдлаа. Иймэрхүү л байдлаар явлаа, ажиллаж үзлээ. Сорилт байх л даа.
-“Гал үндэстэн” холбооны доторх галыг асаалцаж явсан хүний нэг С.Жавхлан. Өдгөө УИХ-ын гишүүн. Ташаа сонсоогүй бол С.Жавхлантай таарамж муу салсан гэх юм билээ. Эл эрхэмтэй гишүүн болсноос нь хойш уулзсан уу?
-Уулзаж байгаа. Уулзаж санал, бодол солилцсон зүйл бий. Бид нэг л зүйл дээр очсон. Олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэхгүй байх нь чухал гэдгийг ойлгосон. Аль болох олуулаа. Эв нэгдэлтэй байхыг болгох, тэвчиж ажиллахгүй бол нэгнийгээ үгүйсгэсэн байдалтай ажиллаж болохгүй нь ээ. Бидний зам дардан байгаагүй ч нэг л зүйлд зорилгоо төвлөрүүлэх ёстой гэдэг анхаарч ажиллана. Улс орондоо бүтэн өөрчлөлт авчрах зам дээр нэгдэх хэрэгтэй байна.
-Тэр нь яг юу байх юм бэ. Өөрчлөлт гэхээр…?
-Ярилцаж тодорхой болгох ёстой, үүнийг. Эцсийн бүлэгт энэ өөрчлөлт гэх зүйл нь Үндсэн хуулийг өөрчлөх. Олон зүйлд самуурах хэрэггүй. Үүнд л хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Ойлголцож, нэгдэх нь чухал.
Гадны хөрөнгө оруулалт гэдэг чинь улс орноо барьцаалах. Сүүлийн замуудаа хар л даа. 1997 онд боловсруулсан Дэлхийн банкны зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нэг хууль бий. Ашигт малтмалын тухай хууль. Тэр хуулийг харахад 26, 51 гэсэн заалтууд байгаа. Яаж монголын газар нутгийг барьцаалах вэ гэх ур ухааныг шингээж хийсэн байгаа юм. Ингэж л барьцаалагдсан учиртай. Дээр нь газар нутаг нь барьцаалагдах.
-Тэгвэл парламентад сууж байгаа гишүүнээрээ дамжуулж үйл хэргээ өргөжүүлэх, асуудлаа УИХ-ын түвшинд тавих боломж бий юм биш үү. Өөрөөр хэлбэл, С.Жавхлан гишүүнээр дамжуулж?
-Ийм боломж байна. Гэхдээ бидний өмнөх туршлага бий. Хүмүүс санаж буй бол бодлогын түвшинд гэдэг юм уу. Бодлого гээд ярихаар нээх төөрөгдөхгүй байх. Улс орны бодлого гэдэг хууль нь юм. Хуулиар юу нь зөв юм бэ, юу нь буруу вэ бүх зүйлийг гаргаж болно. Тийм учраас 2006 он гэдэг чинь арваад жилийн өмнө байна шүү дээ. Тэр үед олж харсан. Үүнд анхаарлаа хандуулж, бид бодлоготой ажиллах ёстой юм байна гэж үзээд яг миний энэ сууж байгаа ширээн дээр “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-өөрөө тойрч суугаад хоёр хууль боловсруулсан. Нэг нь олноороо урт нэртэй гэж хочлогдож баалуулсан Гол мөрний урсац бүрэлдэхүүн, усны сан бүхий хамгаалалтын газрын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль. Энэ хуулийн үзэл баримтлал, яг энэ хууль гарахтай холбоотой хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлт гээд хуулийг форматад оруулах гэж ярьдаг. Яг энэ хуулийн төслийг боловсруулж өргөн бариулах нэг зам байна. Нөгөөх нь тэр хуулийг батлуулахад удсан 2006-2009 он гэхээр гурван жил зүтгэж байж батлуулсан. Их хугацаа алдсан. Их төвөгтэй байсан гэх юм уу. Тэрнээсээ сургамж авч дараагийн хуулийг хурдан батлуулж чадсан. Байгаль орчны тухай, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж зүтгүүлсэн. Үүнийг маш хурдтай хийж чадсан. Өөрөөр хэлбэл, 2009 оны арваннэгдүгээр сард өргөн бариулаад 2010 оны долоодугаар сарын 8-н гэхэд эл хуулийг батлуулсан. Тэгээд энэ хуулийн дагуу Засгийн газрыг шүүхэд өгсөн. Хуульд боломжгүй байсан хориглосон нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд төрийн байгууллага болон бүх шатны албан байгууллагыг хариуцагчаар татах, иргэн байгаль орчны төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргах эрх үүргийг нь баталгаажуулж өгөх алхмаа хийсэн. Улмаар Засгийн газрыг шүүхэд өгч буруутайг нь тогтоолгож, Дээд шүүх хүртэл явж байлаа. Иймэрхүү ахицтай хийсэн ажлууд бий. Энэ бүгдээс сургамж авахаар гаагүй ахиад монголын гол нуурууд, ойн сан гээд бүгдийг уул уурхайн аюултай довтолгооноос хамгаалж чадсан. Гэхдээ өнөөх манайд байгаа улс төрийн бодит нөхцөл байдал, авлига, хээл хахууль, цаагуур нь орооцолдсон олон улсын сүлжээ гээд бидний гаргасан төр цаанаа эзэнтэй хүүхэлдэй болчихсон байна. Цаанаа намууд гол зохион байгуулалтыг нь хийж байдаг бодит нөхцөл байдал үүсч. Иймэрхүү байдлаас болж цаашаа явах боломжийг бүрдүүлж өгсөнгүй. Үүнээс сургамж авах хэрэгтэй. Хичнээн чухал хууль батлуулсан ч ажиллаж чадахгүй юм байна гэдгийг бодож сууна. Тэгэхээр бүтэн эргэлт өөрчлөлт хэрэгтэйг ойлгоод байна. Тэр нь Үндсэн хуулийн өөрчлөлт яах аргагүй мөн. Өөр арга зам байхгүй.
-Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээр юу харагдаж байна?
-Яах уу, хоёр хэсэг юм харагдаж байна. Нэг хэсэг эрх барьж байгаа нь адилхан өөрчилнө гэдэгт очиж. Ямар ч байсан үнэнд гүйцэгдэж, тийм үү. Гэхдээ чадах янз алга. Чадах боломжгүй бололтой.
-Яагаад тэр вэ. Харин ч боломжтой юм биш үү?
-Үгүй, юм аа. Юу хүсч хийх гэж байна гэдэг чухал. Үндсэн хуулийг өөрчилнө гэхээр үүнийгээ ямар хэмжээнд харж байгаа вэ гэдгээс хамааралтай болчихоод байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө байр суурийг гэдэг юм уу гэм буруутай нь мэдэгдээд байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд улс төрийн хоёр нам, зах яах уу, хаяадаа гурав дахь ч хүчин орж ирээд байна. Айхаараа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрсдийнхөө байр суурийг нэг удаа авч үлдэх боломж гэж харж хийх гээд байна. Ийм л хэмжээнд харж байна. Төрийн байгуулалтын хэсгийг л өөрчлөх гээд байна. Тэгвэл бид юу хүсч байна вэ гэвэл Үндсэн хуулийг агуулгаар нь өөрчлөх хэрэгтэй гэж харж байна. Барьцтай, эхний бичвэртэй болж байгаад л нийтэд хандана гэсэн бодолтой байгаа. Олноо төөрөгдүүлэхгүй юм хийх санаатай гэх юм уу.
-Ер нь сонгуулиар аль нэг нам, эвсэл, хөдөлгөөн сэргэдэг. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Та нарын тухайд улс төрийн алхам болж сонгуулиар замхарч үлдэх вий дээ?
-Ерөнхийлөгчийн сонгууль, эсвэл УИХ-ын сонгууль ч гэдэг юм уу ийм юманд энэ их эвтэйхэн боломж шалтаг, шалтгаан гэж ерөөсөө харахгүй. Өөрөөр харж байна.
-Таныг гадаад явах гэж байгаа гэж сонссон. Ямар ажлаар тэр вэ?
– “Онги голын хөдөлгөөн”-ий нэр хүнд гадаад орчинд их сайн байдаг юм шүү дээ. Олон улсын түвшинд гэх юм уу. Дотооддоо мэдэгдэхгүй, эсвэл үнэлэгдэхгүй ч юм уу байдаг байх. Гадаад харилцаагаа сэргээе гэж хандаж буй газруудаас урилга, заллага ирж байна. Европын холбооны урилгаар Германд болох олон улсын хуралд оролцох гэж байна. Байгаль орчны шагналтнуудын зургаадугаар чуулган гэж. Үүнд оролцоно. Үндсэн илтгэгчээр оролцох хүсэлт тавьсан. Илтгэлээ бэлдэж базаасан. Монголын байгаль орчны өнөөгийн байдлыг танилцуулах санаатай байна.
-Байгаль орчны өнөөгийн байдал гэж байна. Нэг талаараа бодит байдлыг дэлхийн улсад танилцуулах сайн талтай ч нөгөө утгаараа хөрөнгө оруулагчдаа үргээх вий дээ?
-Шулуухан хэлэхэд, наашилж байгаа хөрөнгө оруулалт бидэнд огт хэрэггүй. Үнэхээр хэрэггүй. Дэлхий дээр хэдэн зууны өмнөөс бодож явж байсан бодлого хэдхээн гэр бүлд биеллээ олоод явж байна. Тэр тоглоомын гол арга нь улс орнуудыг яаж урхиндаа оруулах вэ. Тэр дунд эдээр засаглах бодлогыг хуульд яаж тусгаж өгөх вэ, шинэ эргэлт хийж буй улс орнуудын Үндсэн хуулийг гардаж авдаг зөвлөх үйлчилгээ гэж юм байна. Манайхыг гардаж авч, өлгийдөж угтсан газар тодорхой. 1990 онд Азийн сан гэж Америкийн тагнуулын байгууллага. Одоо ч байгаа шүү дээ. Спонсор гэж их гоё нэртэй байгууллагууд. Тэр байгууллага чинь 1992 онд Үндсэн хуулийн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн. Маш чадварлага ажилласан тэд. Биднийг ийм хэмжээнд аваачих хүртэл. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулалт хамгийн чухал зүйл. Тэрүүгүйгээр юу ч бүтэхгүй гэсэн онол ухагдахууныг суулгадаг байхгүй юу. Тийм биш. Огт тийм биш.
-Манай улс ийм л зарчмаар явсан шүү дээ?
-Харин тийм. Тэгээд л бид гадны хөрөнгө оруулалт гэж итгэж ярьдаг болчихоод байна. Гадны хөрөнгө оруулалт гэдэг чинь улс орноо барьцаалах. Сүүлийн замуудаа хар л даа. 1997 онд боловсруулсан Дэлхийн банкны зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нэг хууль бий. Ашигт малтмалын тухай хууль. Тэр хуулийг харахад 26, 51 гэсэн заалтууд байгаа. Яаж монголын газар нутгийг барьцаалах вэ гэх ур ухааныг шингээж хийсэн байгаа юм. Ингэж л барьцаалагдсан учиртай. Дээр нь газар нутаг нь барьцаалагдах. Арилжааны банк үүсгээд ахиад нэг хууль орж ирж байгаа юм. Ер нь зөвлөх үйлчилгээ гаргасан газар ил эзэн нь. Тэгээд цаана нь бас юм бий. Манай арилжааны банкуудыг хар. Нэрэн дээрээ монгол эзэнтэй юм шиг. Нэдэртээ гадных. Газар нутаг нь барьцаалагдаад зогсохгүй олон улсын хөрөнгийн бирж дээр барьцаалагдаж байна. Ийм юмнуудыг олж харахгүй бол гадны хөрөнгө оруулалт гэдгээ бодвол эргүүлэгтээ эргэлдээд л байна гэсэн үг шүү.
А.Лхагважав
55 минутын өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-29
87381
30495
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.