Хамгийн үнэтэй супер компьютерууд

2020-09-2 Амрах агшин

1. Fujitsu K

Японы физик, химийн хүрээлэнд /RIKEN/ байрладаг. Энэ цахим машиныг хэвийн үйл ажиллагааг хангахын тулд жил бүр 10 сая доллар Япон улсын засгийн газар төсөвлөдөг. Нийт 1 тэрбум 200 сая долларын өртөгтэй.


 

2. Earth Simulator

Байгалийн гамшиг, газар хөдлөлт, цаг уурын өөрчлөлтийг судлах зорилгоор бүтээгдсэн. Анх 1998 оноос угсарч эхлэн 2002 онд ашиглалтанд оруулсан. 2005 он хүртэл дэлхийн хамгийн хурдан компьютер байсан. 500 сая долларын үнэтэй.


3. Tianhe-2
БНХАУ-ын батлан хамгаалах салбарт ашигладаг. Хамгийн дээд түвшиндээ 55 петафлопс хүчин чадалтайгаар ажиллаж байсан. АНУ Intel компанид өөрийн патентаа БНХАУ-д зарахыг хориглосон учир энэ компьютерийг Хятад улс өөрийн технологийг ашиглан бүтээсэн. 390 сая долларын үнэтэй.


4. Sierra болон Summit

АНУ-ын Теннезии мужийн Оук Риж лабороторид байрлуулахаар төлөвлөж байгаа. Ашиглалтанд хараахан ороогүй. 325 сая долларын үнэтэй. 300 петафлопс хүчин чадалтай байхаа бүтээгдэж буй.


5. Sequoia BlueGene/Q

АНУ-ын цөмийн салбарт ашигладаг. 250 сая долларын үнэтэй. Хамгийн дээд түвшиндээ 20 петафлопс хүчин чадалтайгаар ажиллаж байсан.


 

6. ASC Purple болон BlueGene/L

АНУ-ын эрчим хүчний яамны захиалгаар бүтээгдсэн хос цахим машин. 290 сая долларын үнэтэй.


7. Trinity

АНУ-ын батлан хамгаалах салбарт ашиглахаар төлөвлөж байгаа. Хараахан ашиглатанд ороогүй байгаа. 174 сая долларын үнэтэй

 


8. Super MUC

Лейбницийн нэрэмжит ХБНГУ-ын Бавари мужийн шинлэх ухааны хүрээлэнд байдаг. 111 сая долларын үнэтэй. 3 петафлопс хүчин чадалтай.

 


9. Vulcan blueGene/Q

IBM компаний зохион бүтээсэн компьютер. 100 сая долларын үнэтэй.

Биологи, цаг уурын өөрчлөлт, физик зэрэг байгалийн шинжлэх ухааны салбарт ашигладаг. 5 петафлопс хүчин чадалтай.

 


 

 

10. IBM roadrunner

2003-2008 онуудад ашиглагдаж байсан. 130 сая долларын үнэтэй. АНУ-ын цөмийн зэвсгийн элэгдэлийг тооцож гаргаж байсан. Тухайн үедээ эрчим хүчний хамгийн хэмнэлттэй компьютер байсан. 1,456 петафлопс хүчин чадалтай.

Г.Пүрэвсүрэн

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.