Шөнө дундын наран мандах орон

2019-10-21 Танин мэдэхүй

Дэлхийн тэнхлэгийн налуугаас шалтгаалан хойд туйлд жилийн тэн хагас нь нартай зун, тэн хагас нь харанхуй шөнө байна. Дэлхийн бөмбөрцөгийн дээд налуу хагас нь нар луу харсан тохиолдолд нар үл жаргах агаад нар үргэлж тэнгэрийн хаяанд байх тул 6 сарын турш өдөр байна. Эсрэг тохиолдолд 6 сарын турш шөнө байна. Дээрх үзэгдлийг “туйлын өдөр” хэмээн нэрлэдэг. Харин Лапландад 70 хоног нартай байх бөгөөд нар жаргасан ч 24 цагийн турш гэрэл гэгээтэй байдаг. Лапландыг шөнө дундын наран мандах орон хэмээн нэрлэмээр. Ёстой л бидний мэдэх Ленинградын цагаан шөнө гэмээр.

Ер нь Лапландад унтаж амрах их хэцүү. Шөнө дунд нойр хульжаад цонхоо нээтэл өдөр мэт санагдах тэнгэр. Бүхэл бүтэн 24 цаг нартай байдаг гээд боддоо. Бүх хөшгөө хаагаад унтах гэтэл яагаад ч юм болж өгдөггүй юм. Нойр хүрэхгүй болохоор аргагүйн эрхэнд орос водканыхаа ачаар л сая нэг унтаж чадна.

Манай орны тухайд, нар баруун хойд зүгт шингэж тэнгэрийн хаяа улайж байгаад л эгц хойд талаас хурц улаан туяа татуулан гарч ирэх нь өсөх багаасаа нар зүүн урдаас гарч байхыг харж өссөн бидний хувьд гайхалтай сонин. Уужим газар нутаг, эргэлтгүй эрс тэс уур амьсгалаараа ч, дэлхийн бүс нутгийн ангилалаараа ч хойд бүсийн орнуудын тоонд ордог Монголтой их төстэй, цаг уур зундаа буюу цельсийн + 26 хэм, өвөлдөө цельсийн -52 хэм хүрдэг. Тэнгэрийн оддыг газарт буулган шүтдэг энэ үлгэрийн оронд байгалийн бүх үзэгдлүүд нэгэн зэрэг болж зуны шөнө наран, саран, долоон бурхан оддын хамт нэгэн дор зэрэг мандаж орой уулын толгойд суусан наран доош үл жаргах агаад газар тэнгэрийн хаялагаар хөндлөн хөвсөөр өглөө дахин дээш мандах ажгуу. Ийм шөнийг цагаан шөнө гэх ба ийм үед цагийн урсгал удаашрах мэт болж хайрын амтанд автсан дурлалт хосууд саран, оддын хамт хээр хонож, хөгшид нойр хулжих нь ихсэнэ. Ер нь Лапландад унтаж амрах их хэцүү. Шөнө дунд нойр хульжаад цонхоо нээтэл өдөр мэт санагдах тэнгэр. Бүхэл бүтэн 24 цаг нартай байдаг гээд боддоо. Бүх хөшгөө хаагаад унтах гэтэл яагаад ч юм болж өгдөггүй юм. Нойр хүрэхгүй болохоор аргагүйн эрхэнд орос водканыхаа ачаар л сая нэг унтаж чадна.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.