“Spider-Man: Brand New Day” орлогоороо нэгдүгээрт жагссан түүхэн амжилтыг тогтоолоо

1 цагийн өмнө Соёл урлаг

 

“Spider-Man: Brand New Day” кино дэлхийн өнцөг булан бүрийн кинотеатруудыг байлдан дагуулж, үзэгчдийн хөлд дарагдсаар байна. Тус бүтээл дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн Box Office-ийн жагсаалтыг дараалан тэргүүлж байгаа бөгөөд Хойд Америкийн зах зээлд гэхэд зургаан долоо хоногийн турш орлогоороо нэгдүгээрт жагссан түүхэн амжилтыг тогтоолоо.

Энэхүү үзүүлэлт нь сүүлийн жилүүдэд гарсан кинонуудаас хамгийн урт хугацаанд тэргүүллээ хадгалсан ховорхон тохиолдлуудын нэг болж байна.Өдгөө дэлхий даяар хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олоод буй тус кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой бүтээлүүдийн эхний гуравт баттай бичигдэж эхэллээ.

Найруулагч Дестин Даниэл Креттоны найруулж, гол дүрд нь Том Холланд, Зендея нар тоглосон энэ удаагийн ангид Питер Паркерын сэтгэл зүйн тулаан болон шинэ сорилтуудыг илүү бодит, нухацтай хэв маягаар харуулсан нь үзэгчид болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авах гол шалтгаан болсон юм. Энэ зуны бусад өрсөлдөгч кинонуудын идэвх сул байсан нь Хүн-аалзыг ийнхүү урт хугацаанд дэлгэцийг эзэгнэхэд нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.