АЛБА ХААГЧИД 9 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 15 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА

1 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.31-2026.09.06) нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 66 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.