Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2026.09.07) 20: 00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.
6-7-нд шилжих шөнө Өмнөговийн ихэнх сумд, Говь-Алтай, Дорноговийн өмнөд сумдын нутгаар,
7-ны өдөр Говь-Алтай, Архангайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…+2 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө сэрүүсэж 0…+2 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө сэрүүсэж -1…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
2026-09-2
2026-09-2
2026-08-26
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.