Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2025.05.26/-ийн байдлаар ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээллийг ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяр өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ой хээрийн түймрийн нэг дуудлагатай ажиллаж байна. Он гарснаас хойш 12 аймгийн 59 сум, нийслэлийн гурван дүүрэгт 92 удаагийн ой хээрийн түймэр дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Гарсан ой хээрийн түймрийг Онцгой байдлын алба хаагчид болон сум орон нутгийн мэргэжлийн анги болон холбогдох байгууллага хамтарч ажиллаж байгаа.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр гарсан түймрийг унтраах ажиллагаа зохион байгуулж ажиллаж байна. Энэ түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас нийтдээ 86 алба хаагч, сум орон нутгийн мэргэжлийн анги болон холбогдох байгууллагаас 76 хүн ажиллаж байгаа.
Нийтдээ 162 хүн есөн автомашин техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Салхи бол тогтворгүй, байнга салхины чиглэл өөрчлөгдөж байгаа учраас ой сан бүхий газраар тархах эрсдэлтэй байна. Түймрийн хойд хэсгийг цурамд оруулсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Хүдэр сумын эрэн хайх салбарын алба хаагч, Ерөө сумын мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Одоогоор түймрийн баруун хэсгийг хяналтад оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Онцгой байдлын газраас анхааруулга сэрэмжлүүлэг тогтмол өгч байгаа. Гэвч түймрийн гаралт төдийлөн буурахгүй байна. Ихэнх нутгаар хуурайшилттай байгаа учраас ой сан газраар зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна”гэв.
87813
31984
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.