ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,226 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд 456 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.
113 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо.
Эмнэлгээс шалтгаалах халдварын 6 тохиолдол бүртгэгдлээ.
Аймгуудаас Өвөрхангай, Төв аймагт сүүлийн хоногт хамгийн олон буюу тус бүр 30 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Дорнод аймагт халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвартай аймгуудын тоо 18 болж байна.
Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6,912 боллоо. Халдварын улмаас 2,480 хүн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн 2,186
Хүндэвтэр 317
Хүнд 70
Маш хүнд 10 хүн байна.
Мөн өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Маш хүнд байдалтай эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээг дуулгаж байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 17 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.