Улсын хэмжээнд коронавирусийн халдварын найман голомт гарсны хоёр нь идэвхтэй байна. ХӨСҮТ-өөс коронавирусийн голомтуудаас хэчнээн хүн халдвар авсны танилцууллаа.
Үүнд:
Иргэн Д-гээс эхтэй голомтоос- 46
Төмөр замын голомтоос- 16
Баянзүрх эмнэлгийн голомтоос- есөн байршилд 387 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн хугацаанд хамгийн олон хүнийг хамарсан том голомт. Эндээс улбаалан Тэнүүн-Огоо компанийн гэр бүл, Хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажилтан халдвар авсан байна.
Ачтан эмнэлгийн голомтоос 4 байршилд 72 хүн
Мөнххада-гийн голомтоос- 2 байршилд 28 хүн халдвар авчээ. Эдгээр голомтуудыг хяналтдаа авсан бөгөөд одоогоор Монос компани, Баянгол дүүргийн голомт идэвхтэй байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.