Баянгол дүүрэг ахмад настны эмнэлэгтэй боллоо

2017-06-23 Мэдээ мэдээлэл

Баянгол дүүргийн ахмад настнууд асаргаа сувилгааны эмнэлэгтэй боллоо. Ингэснээс тус дүүрэг эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээтэй болсон анхны дүүрэг болж байна.

Манай улсад анх 1977 онд Өндөр настны кабинетийг үүсгэн байгуулж, 1922 оноос “Ахмад настны сэргээн засах төв” эмнэлэг бий болж байсан түүхтэй аж. Баянгол дүүрэгт нээлтээ хийсэн энэхүү эмнэлэг нь ахмад настны нөхөн сэргээх эмнэлэг нь орчин үеийн техник, технологи, боловсон хүчнээр хангагдсан эмнэлэг бөгөөд 1, 2 дугаар давхрыг амбулаторын угтах үйлчилгээ, 3,4,5 дугаар давхрыг ахмад настан хэвтэн эмчлүүлэх тасаг болгон тохижуулсан байна.

Ийнхүү 60 ортой Ахмад настны нөхөн сэргээх эмнэлэг нээгдсэнээрээ Баянгол дүүрэг эмнэлгийн орны стандарт хангасан Жишиг дүүрэг болж чадлаа. Түүнчлэн “Эрүүл дүүрэг” болоход том алхамаар урагшилсан үйл явдал болж байна.

Тус эмнэлгийг 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсанаас 80 хувийг дүүргийн төсвөөс гаргаж, 2015 онд эхлүүлж байсныг АН-ын дарга С.Эрдэнэ нээлтийн үеэр онцолж байв.

 

 

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.