Г.Ариунбуян: Туркт үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Эхнээсээ олгож байна

2023-05-30 Нийгэм

БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тодруулга өгчээ. 

Тэрбээр “Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн томилолтыг өдрийн 140 доллароор тооцож олгох юм. “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2. “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасны дагуу 420 доллар буюу 16,200,000 төгрөгийг нэг алба хаагчид олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу алба хаагчдын томилолт олгогдож эхлээд байна. 36 албан хаагчид нийт 585 сая төгрөг болгоно.

Өнөөдрийн байдлаар хүмүүнлэгийн тусламжаар хүргэгдсэн хүнсний болон бусад төрлийн бараа, тээврийн зардалд тодорхой хэмжээний хэмнэлт гарсан учраас санхүүгийн тохируулга хийх замаар санхүүжилтийн асуудлыг үе шаттай шийдэж байгаа. Үлдсэн санхүүжилтийг ойрын хугацаанд шийдвэрлэж, томилолтын асуудлыг бүрэн дуусгана” хэмээв.

ВИДЕО: 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар  

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.