Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

2022-11-25 Uncategorized

 

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Нутгийн зүүн хагаст салхи баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгороор -23…-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.