Хачигт халдвараас хамгаалахыг анхааруулав

2017-06-13 Эрүүл мэнд
Зураг

ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж аялал зугаалга, зуслан болон хөдөөд орон нутагт зорчих  хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан ард иргэд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Монгол Улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал юм. Хачиг нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж,мал амьтны цусыг сорж, хүн, амьтанд дамжуулдаг. Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь,  хөхний дор, чихний  ард, үсэн дотор байрлаж хаздаг. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй. Иймээс ой мод, өвс ихтэй бүс нутгаар ажиллаж, аялж байгаа тохиолдолд 3-4 цаг тутам өөрийн болон хүүхдийнхээ биед хачиг байгаа эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.