Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нээж, хуралд ЭМЯ, НЭМГ, 21 аймаг, ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, Өргөө амаржих газар, Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн эмч нар, аймгийн ЭМГ-ын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер бүхий 125 эмч, мэргэжилтнүүд Zoom-р холбогдон оролцлоо.
Цахим хуралд “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч С.Байгалмаа, “Төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал” (2017-2021 оны эхний 8 сар) ТСА-ны ажилтан П.Орхонтуул, “Koвид-19 халдварын үед хүүхдэд илрэх шинж тэмдэг” ЭМТҮЧАБА-ны чанарын менежер Ч.Дуламрагчаа, “Ковид-19 халдвартай хүүхдэд гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдвээр Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго нар мэдээлэл хийлээ. .
Энэхүү цахим хурал нь улсын хэмжээний тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн байдал, Koвид-19 халдварын үеийн хүүхдийн тусламж үйлчилгээнд анхаарах зүйлсийг хэлэлцүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн ач холбогдол бүхий хурал боллоо.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам