Хилийн боомтын ойролцоо шувууны томуу гарчээ

2017-06-5 Эрүүл мэнд
Хилийн боомтын ойролцоо шувууны томуу гарчээ

 Манай улсын урд хөршийн хил залгаа нутагт шувууны томуу гарч, хүн өвчилсөн тохиолдол гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирусээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарсан байна.

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг өгч байна.

  • Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;
  • Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй байх;
  • Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;
  • Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;
  • Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Гол, булаг, шандны түүхий усыг уухгүй байх;
  • Гарыг тогтмол савандаж угаах;
  • Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.

 

Эх сурвалж: ЭМЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.