ЭМЯ: 2263 тохиолдол шинээр бүртгэгдэж, найман хүн нас барлаа

2021-06-14 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.14) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт 2263 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 78347 болж нэмэгдлээ. 523 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, найман хүн нас баржээ. Ингэснээр Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 369 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1650, орон нутагт 613 тохиолдол илэрлээ. Шинээр батлагдсан нийт тохиолдлын 30 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдээ сайн дурын дархлаажуулалтад хамруулах хүсэлтийг тавьж байна. Зарим улс орнууд 12-оос дээш насны хүүхдийг вакцинжуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай улс албан ёсоор хүүхдүүдийг дархлаажуулж эхлээгүй. Хэрвээ эцэг, эхчүүд өөрсдөө хүсвэл дархлаажуулалтын цэг дээр очиж 15-17 насны хүүхдээ “Файзер” вакцинд хамруулах боломжийг өнөөдрөөс нээж өгч байна. Цаашид хүүхдийн вакцинжуулалттай холбоотой шийдвэрийг гаргана.

Шинээр бүртгэгдсэн халдварын 1650 нь нийслэлд, 613 нь орон нутагт гарчээ. Тухайлбал, 

  • Баян-Өлгийд 8
  • Увсад 23
  • Ховдод 72
  • Завханд 15
  • Говь-Алтайд 97
  • Баянхонгорт 36
  • АРхангайд 28
  • Булганд 7
  • Хөвсгөлд 17
  • Өвөрхангайд 45
  • Говьсүмбэрт и8
  • Төвд 3
  • Сэлэнгэд 24
  • Хэнтийд 13
  • Дорнод 32
  • Сүхбаатар 22
  • Дархан-Уулд 91
  • Орхонд 106 тохиолдол шинээр илэрлээ.

Сүүлийн 24 цагт халдвар авсан  найман хүн нас барснаар Ковид19-ийн шалтгаант нас баралт 369 болж байна. Харин  24 цагийн хугацаанд нийт 523 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57 025 болж байна.

Одоогоор 9323 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн – 5839
Хүндэвтэр – 2562
Хүнд – 766
Маш хүнд – 156 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.