ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,780 болж байна. 554 тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол бусад дотоодод бүртгэгдсэн.
451 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10,544 болсон.
102 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,689 боллоо.
Аймгуудаас Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбаатар хоттой ойр гэдэг утгаараа тус аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна.
Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 8,140 боллоо. Халдварын улмаас 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн 2,176
Хүндэвтэр 373
Хүнд 74
Маш хүнд 14 хүн байна.
Дээрх тоо нь зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Үүнээс гадна 2,000 гаруй иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэв.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.