ГССҮТ-ийн ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрчээ

2021-03-11 Мэдээ мэдээлэл

 

Өнөөдрийн байдлаар ГССҮТ-ийн нийт эмч ажилчдын 80 хувь нь коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байгаа талаар холбогдох албанаас мэдээлэв. Гэхдээ тус вакцины эхний тунг хийлгэснээр дархлаа бүрэн тогтохгүй. Харин дараагийн тунг хийлгэснээр тодорхой хугацаанд дархлаа бүрэн тогтоно гэдгийг эрүүл мэндийн салбараас өдөр бүхэн нийт иргэдэд анхааруулсаар буй юм. Гэвч тус төвийн зарим ажилтнууд бөөнөөрөө нийлэн сагс тоглосон мэдээтэй байна. 

Ямартай ч одоогоор Эмзүйн албаны ажилтнуудыг тусгаарлах байранд байрлуулсан байгаа гэнэ. Мөн хоёр эмчийн шинжилгээний хариу эерэг гараад байгаа аж. Түүнчлэн бусад ажилтнаас ч коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.