ОХУ-д байгаа монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

2021-02-23 Мэдээ мэдээлэл

УОК-ын энэ сарын 19-нд гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 25-ны 12.00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас ОХУ-д оршин суугаа, эх орондоо буцах иргэдийн анхааралд мэдээлэл хүргүүлжээ.
Иргэд хилээр нэвтрэхдээ тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр болох 500,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 15,000 төгрөг буюу нийт 515,000 төгрөгийг ОБЕГ-ын дансанд шилжүүлэх, ингэхдээ гүйлгээний утга дээр тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичихийг анхааруулжээ.
Түүнчлэн нийт иргэд хил нэвтрэхээс 72 цагийн доторх PCR шинжилгээний хариуг илтгэх бичиг баримтыг биедээ авч явах ёстой юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.