Шадар сайд С.Амарсайхан хөл хорио сахиулж буй байдалтай танилцаж байна

2021-02-11 Мэдээ, мэдээлэл

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан хэв журам сахиулж буй алба хаагчид, зөвшөөрсөн салбаруудын зорчих хөдөлгөөний тулгарч байгаа асуудлуудын шат шатны хэрэгжилт, удирдамжийг хянаж явж байна.

Хөл хорионы мэдээлэл ойлгомжгүй байгаа гэсэн шүүмжлэл иргэдээс ирж байгаа тул Шадар сайд ийнхүү хэв журам сахиулж байгаа албан хаагчидтай уулзаж ямар чиглэл удирдлагаас ирснийг тодрууллаа. Одоогоор иргэд гаргасан дүрэм журам, шаардлагыг биелүүлж байгаа хэдий ч албан хаагчдын ажлын хуваарь автобусны зорчих цагтай таарахгүй зөрж байна гэж БЗД-т ажиллаж буй албан хаагч ярив.

Мэдээллээ цаг тухайд нь шинэчилж хоорондоо уялдаа холбоотой ажиллахгүй бол иргэдийг бухимдуулах, ойлгомжгүй зүйлүүд гарч байгааг хэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.