Коронавирус цар тахал тархаж буй ерөнхий байдлыг ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн мэдээллийн үеэр танилцууллаа.
Дунджаар нэг хүн 7-8 хүнд халдварлуулж байна гэсэн тооцоо судалгаа байдаг. Гэхдээ ЭМЯ-ны мэргэжилтэн эхний хүн халдвар аваад гурван хүнд халдварлуулсан нөхцөл байдлаар жишээлэн халдварын тархалтыг зураглан үзүүлсэн юм.
Тэр гурван хүн цаашид мөн гурав гурван хүнд халдварлуулсаар 20 хоноход хэдэн зуун хүнд халдвар тархах эрсдэл үүсдэг байна. Үүнийг халдварт өвчний экспоненциаль /огцом хурдацтай/ өсөлт гэж нэрлэдэг аж.
Дээрх гинжин хэлхээнээс хэн нэг нь олон хүн оролцсон аливаа үйл ажиллагаанд очоогүй гэртээ үлдсэн байхад халдварын эрсдэл мөн хэдэн арваар буурах ач тустай байдаг байна.
Иймд амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, олон нийтийн газраар зорчихгүй байх зэргээр өөрсдөөсөө хамаарах зүйлээр иргэд халдварын эрсдэлийг бууруулах боломж байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд давтан сануулсаар байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.