БГД-ийн 19 дүгээр байрнаас 9, “Монос”-той холбоотой 2, ХӨСҮТ-өөс нэг ажилчин гээд 16 тохиолдол батлагдлаа

2021-01-21 Мэдээ мэдээлэл

-ЭМЯ: 12940 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ-

 

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ танилцууллаа.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 20-нд нийт 12940 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

15 тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан гэр бүлийн, орцны хавьтал болсон хүмүүс байна. Өчигдөр мэдээлсэн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суугчдаас 9, “Монос” эмийн санд засвар хийж байгаад халдвартай нь батлагдсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал 2 хүн болон бусад ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ.

Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн.

Ойрын хавьтал 1000 гаран иргэн байгаа бол, 4497 хүн хоёрдогч хавьтлаар гэрийн хяналтад байна.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1082 тохиолдол бүртгэгдсэн.

Нийт өссөн дүнгээр:

Улаанбаатарт 756

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1584, эдгэрсэн 1046 байна. Үүнээс сүүлийн 24 цагийн байдлаар 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 526 хүн эмчлүүлж байна” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.