Баян-Өлгийн эерэг хариутай байгаа иргэн Баянгол дүүргийн наймдугаар хороонд 10 хоног найзындаа байсан асуумжтай байна

2021-01-19 Мэдээ мэдээлэл

 

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна.

Улаанбаатар хотоос энэ сарын 13-ны өдөр ирж, гэрийн тусгаарлалтад байсан иргэнээс авсан түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарч сорцыг Ховд аймагт хүргүүлж, PCR шинжилгээгээр баталгаажуулах үйл ажиллагаа хийгдэж байгаа. Баталгаатай хариу өнөөдөр гарах юм байна.

Дашрамд мэдээлэхэд, тус автомашинд хамт ирсэн есөн иргэнийг тусгаарлаж, иргэдийн шинжилгээг Орхон аймаг руу илгээжээ. Иргэн Б нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн наймдугаар хороонд 10 хоног найзындаа байсан асуумжтай ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.