Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 3,443, дам хавьтал 21,749 хүн байна

2021-01-18 Мэдээ мэдээлэл

Амралтын өдрүүдэд 8,354 хүн шинжилгээнд хамрагджээ. Тодруулбал, өнөө өглөөний буюу 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 8,354 хүн хамрагдсан байна.

Ажилласан шинжилгээний төв 24, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 5 багт нийт 348 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 550,055 хүнийг шинжилгээнд хамруулснаас 477,886 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88,498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 699, ойрын хавьтал 3,443, дам хавьтал 21,749 хүн байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.