Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой боллоо

2021-01-18 Мэдээ мэдээлэл

 
Шинэ лабораторийн бэлэн байдал хангагдсан эсэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх орчинг бүрдүүлсэн байдлыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, БГДЭМТ-ийн дарга З.Балдандугар, УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг болон холбогдох албаныхан БГДЭМТ-ийн Эмүжин эмнэлэгт ажиллалаа.

Энэ үеэр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “ЭМЯ, НЭМГ-аас чиглэл өгсний дагуу бид шинэ молекул биологийн лабораторийг тохижуулж, халдвар хамгааллын дэглэмийн дагуу шаардлагатай орчинг бүрдүүлээд байна.

Тодорхой хугацаанд туршилтын шинжилгээнүүд хийж, аппарат, тоног төхөөрөмжөө жигдрүүлнэ” гэдгийг хэлэв.

Эх сурвалж: Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.