ЭМЯ: Шинээр 14 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 956 боллоо

2021-01-12 Мэдээ мэдээлэл

ЭМЯ, ХӨСҮТ-өөс шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр  сарын 11-нд нийт  15849 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатар хотод 14 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тэдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн. БЗД-ийн эмнэлгийн гэр бүлийн, Баянзүрх дүүргийн VI хорооны нэг гэр бүлийн 3 хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүнд илэрчээ. Улаанбаатарт нийт 630 тохиолдол батлагдлаа. Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй. Сэлэнгэд 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Нийтдээ 986 ойрын хавьтал дээр тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. Хоёрдогч хавьтал 2198 хүн ажиглалт хяналтад байна.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 956 тохиолдол бүртгэгдсэн.

Нийт өссөн дүнгээр:

Улаанбаатарт 630

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 1456 байгаагаас  909 нь эдгэрсэн байна. 62.4 хувь нь эдгэрсэн.

43 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, дараагийн шатандаа шилжлээ.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 462 хүн эмчлүүлж байна” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.