SOS: Хөл хорионы эл өдрүүдэд түлэгдсэн, гэмтсэн хүүхдүүдийн тоо эрс өсчээ

2021-01-6 Мэдээ мэдээлэл

 

Хөл хорионы энэ үеэр ахуйн хүрээнд хүүхдүүд гэмтэх явдал эрс нэмэгджээ. Тухайлбал, ГССҮТ-д ирж буй түлэгдсэн хүмүүсийн 90 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлж буйг тус эмнэлгээс тодруулж байна.

Учир нь тус эмнэлгийн тухайд, хөл хорио тогтоохоос өмнө хоногт 400 гаруй гэмтэж, бэртсэн хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Харин улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед буюу аав, ээж, асран хамгаалагчтайгаа байгаа эл өдрүүдэд хоногт тус эмнэлэгт 180 гаруй хүн ирж байгаагийн 60-70 хувь нь хүүхэд гэнэ. Мөн ГССҮТ-д жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. Үүнээс 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлж буй аж. Харин түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртөж буй талаар холбогдох албаныхан тодрууллаа.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.