ГССҮТ-өөс 128 иргэн яаралтай тусламж авчээ

2020-11-21 Мэдээ мэдээлэл

2020.11.20-ны өдрийн байдлаар ГССҮТ-өөс осол гэмтлийн улмаас 128 иргэн яаралтай тусламж авчээ. Хүлээн авах Яаралтай тусламжийн тасгаар 128 хүн үйлчлүүлсний 117 нийслэлийн харъяат, орон нутгаас 11 иргэн ирж үйлчилгээ авчээ.

Хоногийн хугацаанд нийт 23 мэс засал хийгдснээс яаралтай 5 мэс засал, төлөвлөгөөт 18 хийгдсэн байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа 218 иргэн, үүнээс эрчимт эмчилгээний тасагт 6 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.