Сэжигтэй тохиолдлын тодорхойлолтод өөрчлөлт орлоо

2020-03-27 Мэдээ мэдээлэл

ДЭМБ-аас гаргасан сэжигтэй тохиолдлын тодорхойлолтод өөрчлөлт оржээ. Үүнд, шинж тэмдэг илрэхээс хоёр хоногийн өмнө, шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног буюу нийт 16 хоногийн хугацаанд өвчтэй хүнтэй нэг метрийн зайд харьцсан хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэх юм байна.

Тус халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж үзэж байна. Бусад олон орны судлаачийн судалгаагаар нууц үеийн хугацаа 21-28 хоног байх магадлалтай байгаа учраас  тусгаарлан ажиглах хугацааг Монгол Улс 21 болгон  сунгалаа.

Европын орнуудын жишээнээс харахад шинж тэмдэггүй байх үед нь халдвар авах тохиолдол ажиглагдаад байна.

Тухайлбал, халдвар авсан 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй тохиолдлоос халдсан байх магадлалтай, 44 хувь нь өвчний нууц үедээ бусдад халдаасан байх эрсдэл бий гэж тооцжээ.
Энэ өвчлөлийн 38 хувь нь 20-54 насныханд тохиолдсон байна.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.