БНХАУ-д бүртгэгдсэн уушигны хатгалгаагаар өвчлөгсөд нэмэгдсээр байна

2020-01-7 Мэдээ мэдээлэл

БНХАУ-д бүртгэгсэн шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, 7 хүний биеийн байдал хүнд байна.
Мөн Хонг Конг улсад 14 хүн Сингапурт бага насны 1 хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байна.

1. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
2. Амны хаалт тогтмол хэрэглэх;
3. Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
4. Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
5. Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
6. Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
7. Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
8. Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.