Томуу томуу төст өвчинтэй нийт тохиолдлын 90.4 хувь нь 15 хүртэлх насныхан эзэлж байна

2019-12-20 Мэдээ мэдээлэл

Улсын хэмжээнд амбулаториор 199,903 хүн үйлчлүүлсний 8.1хувь (16,207)-ийг ТТӨ эзэлж байна. ТТӨтэй нийт тохиолдлын 90.4 хувь нь 15, үүнээс 56.9 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж энэ долоо хоногт 5-9 хүртэлх насны өвчлөл 4.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Хүн амын дунд  томуугийн  В хэв шинжийн вирусээс гадна томуу төст өвчин үүсгэгч амьсгалын замын вирусүүд болох амьсгалын замын синцитиаль вирус, короновирүс, аденовирус, иж томуу вирус, энтеровирүс тус тус орчинд байна.

Иргэдийн анхааралд:

Улсын хэмжээнд ТТӨтомуугийн В вирусээр үүсгэгдсэн өвчлөл нэмэгдэж, бага насны хүүхдүүд ялангуяа 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан илүү өртөх, үгдэрч хүндрэх эрсдэлтэй байна.

Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж ТОМУУ, Томуу төст өвчнөөс сэргийлээрэй!

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.