“Нэг эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний VI симпозиум эхэллээ

2019-09-18 Мэдээ мэдээлэл

"Нэг эрүүл мэнд" олон улсын эрдэм шинжилгээний VI симпозиум эхэллээ

“Нэг эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний VI симпозиум Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Энэхүү олон улсын симпозиум 2008 онд анх Улаанбаатарт зохион байгуулагдаж байсан.

Харин энэ жилийн симпозиумд Монгол, АНУ, БНСУ, БНХАУ, Сингапур, Малайз, Казахстан гэсэн долоон орны 120 эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүс чуулж байгаа ажээ. “Нэг эрүүл мэнд” гэдэг нь өнөөдөр шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнүүд, нийгмийн эрүүл мэндийн болзошгүй ноцтой  байдлын үед авах хариу арга хэмжээний талаархи цогц бодлого юм. Дээр дурдсан тохиолдолд эрүүл мэндийн салбар дотроо хамтын ажиллагааг сайжруулах, нөгөө талаар бусад салбаруудтай хамтарч ажиллахыг цаг үе шаардах болжээ. Тиймээс хүнийг өвчин эмгэггүй байлгахын тулд амьдарч байгаа эко системийнх нь асуудлыг цогцоор авч үзэх, хамтын ажиллагаагаа байнга уялдуулах шаардага гарч ирсэн концевцийг “Нэг эрүүл мэнд” хэмээн нэрлэх болсон ажээ.

Өнөөдөр эхэлсэн “Нэг эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний симпозиумаар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар олон улсын болон Монголын туршлагаас ярилцаж, илтгэлүүд хэлэлцүүлэх юм байна.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.