Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ

2017-04-13 Мэдээ, мэдээлэл

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн  дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хяналтын шатны журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй  байхаар хуульчилсан нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийгөө өмгөөлөх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох иргэний эрхийг хязгаарласан эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх тухай хууль хэрэглээний асуудлыг хянан хэлэлцдэг онцлогтой билээ. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх зохицуулалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.