Аз жаргалын даавар ялгаруулаарай, хүмүүс ээ

2020-11-6 Зөвлөгөө


Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүний тархийг удаан судалсаны эцэст нэгэн дүгнэлтэнд хүржээ.

Тодруулбал, хүний тархи ямар ч мэдээлэл мэдрэмжинд хууртдаггүй гэнэ. Уурлавал уурлах мэдрэмжийг шууд авч, өлсвөл өлссөн мэдрэмжийг шууд мэдэрч ходоодны үйл ажиллагааг ажиллуулаад эхлэх гэх мэт.

Гэхдээ танд дуулгах нэгэн таатай мэдээг эрдэмтэд олон жил судласны эцэст олж мэдсэн байна. Энэ нь тархи ГАНЦ л зүйлд хууртаж байдгийг тогтоожээ. Та уруулаа 😊 ийм болгоход л тархи таныг аз жаргалтай байна гэж ойлгон Аз жаргалын гормоныг ялгаруулаад эхэлдэг аж. Өөрөөр хэлбэл уурлаж бухимдаж, бүр уйлсан үедээ ч 😊ийм болгоход таныг аз жаргалтай байна гэж мэдэрдэг гэнэ шүү.

Тэгэхээр хэдүүлээ 😊 ингэнээ. Хэцүү үе тохиолдсон ч, ядарсан ч байлаа гэсэн 😊 ингээд байвал яах нь байх нь уу? Уншсан та ч бас яг одоо мишээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.