Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай 20 гаруй (ЗИЛ-131) автомашинаар түлшний түгээлт хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн өндөрлөг 25 цэгт машин явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй нөхцөл байдал бий болжээ. Тиймээс түлшээ гэрт хүргэх боломжгүй хүүхэд, ахмад настануудад гэрийнх нь гадаа түлш буулгах ажил үргэлжилж байна.
Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай ажиллуулж байна
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай ажиллуулах шийдвэр хэрэгжиж байна. Мөн нийслэлийн өндөрлөг цэгүүдэд түлш хүргэхэд ЗХЖШ-аас туулах чадвар сайтай автомашинаар тусламж үзүүлэх чиглэлийн дагуу 27 (ЗИЛ-131) автомашинаар түлшний түгээлтийг хийж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд иргэд талархалтай байгаа гэдгээ цэргийн алба хаагчдад илэрхийлж байна. Түлш түгээлт хүйтний эрч сулрах хүртэл үргэлжилнэ” гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30435
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.