“Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн” өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд болж байна.
Үзэсгэлэнд Гадаадын иргэн, харьяатын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0288 дугаар анги, 0119 дүгээр анги /хувцас, гутал, барилгын угсралт, засвар үйлчилгээ/, Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Цагаан шонхор” ТӨААТҮГ /хувцас, оёдлын бүтээгдэхүүн/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Багануур тоосго” ТӨААТҮГ, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаанд хэрэглэгддэг тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, ном товхимол, паспортын загвар зэргээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд хүргэсэн юм. Мөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүрэг, иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээг олон нийтэд нээлттэй танилцуулж, эрхлэх асуудлынхаа хүрээнд зөвлөгөө мэдээлэл өглөө.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.