ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2017-12-21 Нийслэл

Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болов. Төслийг ХУД-ын 16-р хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа спорт цогцолборын хойд талд байрших 2,2 га газарт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ төсөл хэрэгжснээр бага орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт бий болгож иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх хотын төврүү чиглэсэн төвлөрлийг багасгах боломжтой гэж тооцоолсон байна.

Төслийн хүрээнд 712 хүн амтай 198 өрх бүхий 12 давхар 3 блок орон сууцны барилга барина. 210 хүний ажлын байр 150 машины зогсоол бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн шинэ хотхон хорооллыг бий болгохоор төлөвлөсөн гэв. Нийт талбайн 82 хувь нь барилгажих талбайтай бөгөөд үүний 73 хувь нь орон сууцны бүс 27 хувь нь худалдаа үйлчилгээ байх нь.
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр НИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.