Шарын гол сумын ЭМТ-д түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө

БНСУ-ын Кёнги аймгаас буцалтгүй тусламжаар өгсөн түргэн тусламжийн автомашиныг Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд аймгийн Засаг дарга С.Насанбат гардуулан өглөө.

Хамтын ажиллагааныхаа хүрээнд Кёнги аймгаас энэ онд хоёр түргэн тусламжийн автомашиныг манай аймагт буцалтгүй тусламжаар олгосны нэг нь Шарын гол сумын эрүүл мэнд төвд өгөв. 8000 гаруй хүн амтай Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашин байхгүй тул энэхүү хэрэгцээнд үндэслэн нэг автомашиныг ийнхүү уг суманд хүлээлгэн өгч байгааг аймгийн засаг дарга С.Насанбат онцлов.

Дархан-Уул аймаг нь Кёнги аймагтай найрсаг харилцааг 2014 онд тогтоосноос хойш харилцаа холбоогоо богино хугацаанд өргөжүүлж, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, онцгой байдлын чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.