ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ СУМАНД ДАХИН ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2021-03-10 Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 345 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т, Ө-51°19’12”, У-100°23’24″/ 03.09-ний өдрийн 16:08 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 16:20 цагт цахим шуудангаар ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.