Ус зайлуулах түр цөөрөм гаргана

2020-06-26 Хэнтий

Тус аймагт энэ сарын 24-нд орсон усархаг аадар борооноос үүдэн усны түвшин их байгаа газруудад шингээгч худаг бүхий түр цөөрмүүд гаргахаар шийдвэрлэжээ. Шаардлагатай цэгүүдийн зураглал гаргахыг ГХБХБГ, ОБГ, “Харгуй, Хэнтий ус” ХХК-д даалгасан байна.

Үерийн улмаас зам талбай эвдэрч гэмтсэн тул автомашины аюулгүй байдлыг хангах, шаардлагатай газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулахыг Цагдаагийн газар, Харгуй компанид үүрэг болгожээ. Мөн айл өрх, албан байгууллагын цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарт, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахыг Зооноз өвчин судлалын төвд, үерт өртсөн айл өрхийн талаар судалгаа гаргах, тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулахыг Хэрлэн сумын ЗДТГ-т ААН, иргэдийг дайчлах, хүн хүчээр хангах ажлыг зохион байгуулахыг АЗДТГ-т, эдгээр ажлуудад шаардлагатай хөрөнгийн судалгааг гаргаж, зөвлөлийн хуралд танилцуулахыг Санхүү төрийн сангийн хэлтэст тус тус даалгалаа.

УЦУОШТ-өөс мэдээлж байгаагаар 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд бороотой, 27, 28-нд нартай, 30 градусаас дээш халах бөгөөд 29-нд дахин бороо орох төлөвтэй байна.

Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын нийт нутгийн 80 хувь нь усанд автаж, 149 айл өрх, 15 ААН байгууллага, 9 орон сууцны подвал усанд автаж,7 автомашин шаварт суусан мэдээтэй байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.