Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн замыг түр хаажээ

2019-11-12 Завхан
 

Завхан аймаг дахь цагдаагийн газрын даргын тушаалаар цас орж зам даваа хаагдаж, орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн давааны чиглэлд гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагаас эхлэн замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гарсан байна.

Иймд иргэд жолооч та бүхэн тухайн чиглэлд зорчих бол цаг агаарын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дулаан хувцас, шатахуун тослох материал, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: АТҮТ

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.