Сэлэнгэ мөрний ус 31 см-ээр давж үерлэжээ

2019-07-23 Сэлэнгэ


Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд хур бороо ихтэй байж Сэлэнгэ мөрний ус их хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд үер усны аюулаас болгоомжтой байхыг УЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна.

Тус мөрний Сүхбаатар сум орчим үерийн түвшин 61 см-ээр, Зүүнбүрэн сум орчим 10 см-ээр тус тус давж үерлэсэн байна.

Иймээс тус голын эргээр нутаглаж буй малчид болон ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.