Сэлэнгэ аймагт бүртгэлгүй эм бэлдмэл худалдаалж байсныг илрүүлжээ

2020-09-16 Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийжээ.

Энэхүү шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдаалж байсныг илрүүлсэн байна. Тиймээс худалдаалж байсан найман нэр төрлийн эмийг хурааж, аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. Мөн зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.